Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааны үеэр Коронавирусийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчин нэмэгдэж, бага насны хүүхдүүд их өвдөж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа.
Түргэн тусламжийн дуудлагын 13.7 хувийг хүүхэдтэй холбоотой дуудлага эзэлж байна. Иймээс ЭМЯ-тай хамтарч, орны зохицуулалт хийж, ачааллыг тэнцүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард 101.499 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Энэ нь зорилтот бүлгийн иргэдийн 6.2 хувь. Өдөрт 150-200 хүн дархлаажуулалт хамрагдаж байгаа” гэлээ.