БЗД:12-р ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлдэх зорилгоор цахим давтлагад хамруулна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 –р ангийн 300 сурагчийг Элсэлтийн ерөнхий шалгалтад цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо.

Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд гурван сарын турш цахим давтлагад хамруулах юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт хийж цаашид цахим давтлагыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

Хэрэв сурагчдыг цахим давтлагад хамруулж ЭЕШ-д амжилттай хамруулсан тохиолдолд уг ажлыг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Ингэснээр Баянзүрх дүүрэгт сурч боловсорч байгаа сурагчид ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа хамрагдахаас эхлээд чадварлаг, оюунлаг боловсон хүчин бий болох боломж бүрдэх юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …