Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны дарга Х.Алтанзаяатай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах аяныг зарласан. Аяны зорилго, арга хэмжээний талаар яриагаа эхлэе
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх санаачлагаар “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” аяныг 3 дугаар сарын 1-ээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл зарласан. Энэ хүрээнд төсвийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгоно. Тухайлбал :
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулах
- Аянд оролцож буй бүх байгууллагуудын шилэн дансны тухай хууль холбоотой хийсэн ажлын үр дүнг үнэлж, дүгнэх
- Гарсан үр дүнг олон нийтэд тайлагнах зэрэг ажлуудыг хийнэ.
Нийт хичнээн байгууллага уг аянд хамрагдаж байгаа вэ?
Одоогийн байдлаар төсөвт болон орон нутгийн өмчит 107, хувийн хэвшлийн 201 байгууллага шилэн дансны аянд оролцож байна.
Ер нь Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ болон бусад байгууллагуудын шилэн данс хөтлөлт хэр ойлгомжтой, цэгцтэй байдаг вэ?
Баянзүрх дүүргийн дотоод аудитын алба ТЕЗ эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны шилэн дансны хуулийн хэрэгжилтэд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд дүүргийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилт 94.5###/span#< хөтөлсөн гэж гарсан. Яагаад 100###/span#< хүрч чадахгүй байна вэ? гэвэл төсвийн захирагч болон нягтлан бодогчдын хувьд шилэн дансанд байршуулах ёстой мэдээг хугацаа хоцорсон, PDF file-аа байршуулахдаа алдаа дутагдал гаргасан гэх нийтлэг зөрчилтэй байна. Үүнийг бид “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” аяны хүрээнд шийдвэрлэж, шаардлагатай сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна.
Шилэн данстай холбоотой аянд хариуцлагагүй оролцож буй байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ?
Бидний хүрэх үр дүн их энгийн. Аянаар дамжуулж төсвийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, үнэн зөв хүргэх, хөрөнгө мөнгөний хяналтыг сайжруулах зорилготой. Харин аянд хангалтгүй оролцсон байгууллагын ажлыг дүгнэхдээ Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгуур болгон хуульд заасан хариуцлагыг ноогдуулах саналаа холбогдох удирдлагуудад уламжилна.
Баянзүрх дүүргийн дотоод аудитын алба гэхээр хянаж шалгадаг байгууллага шиг санагдаж байна л даа. Яг танай албаны үндсэн чиг үүрэг, ажлын талаар та товч танилцуулаач
Манай дотоод аудитын алба өнөөдрийн байдлаар албаны дарга болон дотоод аудитор, нягтлан бодогч гээд нийт 6 алба хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт тавих чиглэлээр дүүргийн төсөвт байгууллага, орон нутгийн өмчид газруудын үйл ажиллагааг сайжруулах, зөвлөн туслах үүрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн хэлтэс, албадад аудит хийхэд хэр их зөрчилтэй байсан. Энэ жилийн хувьд хэр сайжирсан бэ?
Бид өнгөрсөн жил төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дотоод аудит огт хийгдээгүй 29 байгууллагаас төсвийн цар хүрээ, хөндлөнгийн байгууллагын үнэлгээ, илэрсэн зөрчлийн тоо зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээг хийн төлөвлөгөөт 17, төлөвлөгөөт бус 2, нийт 19 удирдамжтай хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын явцад нийт 94 зөрчил илрүүлсэн бөгөөд 42 зөвлөмж хүргүүлж, 81###/span#< хэрэгжилттэй ажилласан. Энэ жилийн хувьд “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” аяныг хэрэгжүүлэхээс гадна байгууллагуудын хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчил гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
Ярилцсанд баярлалаа.