Шашны судар, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг зэргийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөлөө

Бурхан шашны эд зүйлс болон хөөрөг, мөнгөн эмээл зэргийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долдугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Иймд тухайн эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 70191182, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу. гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг …