“Аялал жуулчлалын үндэсний чуулган” эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлсэн.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлт”-ийг тодорхойлж, цаашид “Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ)-ноос санаачлан Аялал Жуулчлалын Үндэсний Төв (АЖҮТ)-тэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна.


Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.
Чуулганы зорилго нь Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …