МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар “Цахим жагсаал” зохион байгууллаа

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.04.06/ улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж “Цахим жагсаал” зохион байгууллаа.

Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв.

Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгааг дурдаад, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ УИХ, Засгийн газарт дахин хүргүүлж, МҮЭ-ийн холбооноос шат дараатай тэмцлийн арга хэмжээг үр дүнд хүртэл нь зохион байгуулахаа илэрхийлж байсан юм.

Цахим жагсаалд оролцож буй аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөл өөрсдийн орон нутаг газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж иргэдийн гарт хүрдэг талаар хэлж байсан юм. Тодруулбал алслагдсан баруун бүсийн аймаг болох Баян-Өлгий аймагт АИ 92 шатахууны үнэ 2750 төгрөг байгаа ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийтийн тээврээр зөөвөрлөх явцад үнэ килограмм тутамдаа нэг мянган төгрөгөөр нэмэгдэж ирдгийг онцолж байсан юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …