МҮЭХ:Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулан МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоодын төлөөлөл удаа дараа хуралдаж хэлэлцсэн ч талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй байна.

МҮЭ-ийн холбоо энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525.0 мянган төгрөг болгох, хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 заалтыг үндэслэвэл 2023 оны Нэгдүгээр сарын 01 ны өдрөөс 630.0 мянган төгрөг болгон дагаж мөрдөх санал, байр сууриа дахин тавьж байгаа юм.

Харин Засгийн газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, МҮЭ-ийн холбооны байр суурьтай санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдлээ.

Түүнчлэн ХНХ-ын сайд А. Ариунзаяа үнийн өсөлтийг тогтоон барих, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр бүр нэмэгдэж, инфляцийн түвшин өсөн нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар улам доройтож байгаа энэ цаг үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, төсвийн тодотголыг яаралтай хийж, цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлэхээр тогтлоо.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …