Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ.

Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм.

Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …