Б.Жавхлан: Кью эс си компани гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон

Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцууллаа.

Концесс эзэмшигч Кью эс си компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзсэн. Цаашид засгийн газар үйлдвэрийн удирдлага, менежментийг сайжруулж дотоодын төмөрлөгийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах, үйлдвэрлэлийн ажлыг тогтмолжуулахад анхаарч ажиллана гэдгийг Сангийн сайд онцоллоо.


Мөн үйлдвэрийн ажилчдыг халахгүй, цалин хангамжийг бууруулахгүй гэдгийг хэлсэн юм.

Ажилчдын цалин хангаж, нийгмийн асуудлыг сайжруулах талаар үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын хувьд төрийн мэдэлд шилжиж байгаад баяртай байгаагаа хэлж байна.

Мөн тоног төхөөрөмж, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг онцоллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …