ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй

Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн  хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг  тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн.

 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 …