Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах тал дээр хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-т үүрэг болголоо

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа.

Он гарснаас хойш Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунджаар 50 хувь өссөн, Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орнуудад үүсээд буй асуудлаас шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлш шатахууны хомстол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж буй. Иймд дотооддоо гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлаар УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж илүү үр дүнд хүргэхэд тус агентлагийн үүрэг оролцоо чухал байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцолсон юм.

Төсвийн тодотголын хүрээнд импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх, мөн дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Иймд дээрх бараа, бүтээгдэхүүнүүдийн тухайд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдэд үндэслэлгүй үнийн өсөлт, зохиомол хомстол үүсгэхгүй байх тал дээр сайтар хяналт тавьж, аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд үүрэг болголоо.

Мөн монголчуудын дотоод нөөц боломжоороо  зохицуулж болох гол нэрийн хүнс буюу гурил, махны үнийг бууруулахад онцгой анхаарч, тухайлбал нөөцийн махны худалдаа, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хариуцсан салбарынхантай нягт хамтарч ажиллахыг санууллаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …