“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болно

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 31 дэх удаагийн номын баяр 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх, баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн гэж ажлын хэсгийн гишүүд танилцуулав.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт оруулснаар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг ” байна гэж тусгагдсан.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …