Н.Баярмөнх:Иргэд дүүрэг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай.
Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна.
Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна.


Хамгийн чухал нь 4-р хороо нь сургуулийн өмнөх насны 985 хүүхэдтэй. 100 хувь эдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв нь жилдээ 21 мянга гаруй иргэнд хүрч ажилладаг. Ачаалал ихтэй ажиллахаас гадна эмч ажилчдын ажиллах орчин хүнд гэдгийг хэллээ.

Энэ мэтчилэн хороонд тулгамдаж буй асуудлыг уулзалтад оролцсон төлөөллүүд хэллээ.
Зарим асуудлыг дүүрэг орон нутаг бие даан шийдвэрлэх боломжгүй. Харин боломжтой ажлуудаа үе шаттай шийдвэрлэж ажиллах болно.
Хамгийн чухал нь иргэд дүүрэг орон нутаг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой гэж Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …