Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран инновацын “Кomet story” компани үүсгэн байгуулж, Францын зах зээл дээр өрсөлдөн ажиллаж байна.
Шинээр байгуулсан старт-ап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн саяхан Франц Улсын Парис хотноо зохион байгуулагджээ. Тус тэмцээнд монгол залуус “Кomet story” компаниараа оролцож, шилдэг зургаад шалгарсан байна.
Дээрх зургаан компаниас зөвхөн нэгийг зургадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Франц Улсаас дэмжлэг үзүүлэх аж.
Шалгаруулалтад олон үзүүлэлтийг харгалзахаас нэг нь нийгмийн сүлжээгээр аль компани нь хэр олон санал авсан бэ гэдгийг үнэлэх аж. Иймээс эгч, дүү хоёрын ээж Монгол түмнээ дэмжихийг хүслээ.
Санал өгөхдөө доорх холбоосоор орж овог нэр, мэйл хаягаа бичин, шалгарсан зургаан компаниас “Кomet story” гэх хамгийн эхэнд гарч ирсэн компанийн нэрийг сонгож, сонголтоо баталгаажуулахад болох юм.
Тэд компаниа амжилттай ажиллуулж, Монгол Улсдаа үр шимийг нь хүргэж, Монголын төрөх эмнэлэг, хүүхдийн асрах газрууд, ахмадын асрамжийн төвүүдийн орчинг сайжруулахад анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлэх хэтийн зорилготой гэнэ.
САНАЛ ӨГӨХ ЛИНК: