Маура Пезок хэмээх 18 настай бүсгүй 4000 ширхэг лаазтай ундааны гогдогчоор /онгойлгогч/ даашинз урлажээ. Тэрээр уг даашинзаа бүтээхэд ердөө усан ягаан өнгийн тууз, ундааны гогдогч л ашигласан бөгөөд нийт 100 цаг хөдөлмөрлөсний эцэст даашинзаа өмсөхөд бэлэн болжээ.Маура даашинзаа дуусгаад нулимс дуслуулан догдлож “Өөр хэнд ч ийм гайхалтай сайхан даашинз байхгүй” хэмээн дуу алджээ.
Мөн тэр 60 ширхэг Дорити чипсний уутаар даашинз урласан байна. Маура ирээдүйд алдартай хог хаягдлаар хувцас урлагч дизайнер болохоор суралцаж байгаа ажээ.