Испани хэлний бэлтгэл хөтөлбөр эхлүүлэх чиглэлээр Куба улстай хамтран ажиллах санал тавив

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд НАйрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 150 иргэн суралцаж төгссөн. Одоо жил бүр 3 оюутныг сургадаг.

Засгийн газар хоорондын гэрээнээс гадна боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр оюутан нэмж суралцуулах хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тавилаа. Мөн испани хэлтэй орнуудад оюутан сургах сонирхолтой байгаагаа илэрхийлж испани хэлний бэлтгэл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Хоёр орны дээд боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтыг үеэр дурдсан юм.

Боловсролоос гадна шинжлэх ухааны салбарт хамтрах талаар ярилцлаа. Куба улс ковидын эсрэг 3 төрлийн вакцин гарган авч 2-оос дээш настай хүн амаа дархлаажуулжээ. Анагаахын салбараас гадна хөдөө аж ахуй, мал эмнэлэг, малын вакцин гаргаж авах чиглэлээр хамтын судалгааг эхлүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн үлийн цагаан оготно устгах, хачигны эсрэг вакцин гаргаж авах чиглэлээр хамтын ажиллагааны боломжууд нээлттэй байгааг Элчин сайд онцоллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …