Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэгт ял өгөх боломжгүй

images (1) Өнгөрсөн өвөл өөрийгөө “Бурханаар бөөлждөг” хэмээн цуу тарааж олны гайхшрал, инээдийг зэрэг төрүүлж байсан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяа 20 гаруй настай В.Мөнгөнчимэг хэмээх бүсгүй хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогджээ.

Тодруулбал, иргэн В.Мөнгөнчимэгийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг тогтоолгохоор болсон дагуу сэтгэцийн эмч нар түүний биед үзлэг хийж, улмаар хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс олныг хууран мэхэлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн бөгөөд аймгийн Прокурорын байгууллагаас ямар нэгэн хүнд хохирол учруулаагүй тул В.Мөнгөнчимэгт эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн байна. Нэгэнд түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй учраас ял өгөх боломжгүй гэнэ.

Эргэн сануулахад, Бурханаар бөөлжигч анх шээсний сүвээсээ 9 кг орчим жинтэй чулууг төрүүлж, улмаар нарийн хийцтэй 20 бурхан, 2000 гаруй чулуу “төрүүлсэн” гэж байсан юм.

М.Сониуч http://www.ugluu.mn/4850.html

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …