Наадмын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

Баяр наадмын өдрүүдэд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарч баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг урьдын адил хангаж ажиллаж, эрүүл мэндийн газрууд шуурхай штабын хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдлыг хангаж ажиллана.

Ингэхдээ долдугаар сарын 11-18-н хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …