Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 7 дугаар сарын 13-ны өдөр хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төдийгүй Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсныг Монголын ард түмэн мөнхөд дурсах болно хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Монгол Улсын төр засаг, ард түмнийг төлөөлөн Абэ Шинзо агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …