21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал,

  1. Архангай аймаг – 51 үйлчилгээ
  2. Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ
  3. Баян-Өлгий аймаг – 52 үйлчилгээ
  4. Булган аймаг – 62 үйлчилгээ
  5. Говь-Алтай – 51 үйлчилгээ
  6. Говьсүмбэр – 61 үйлчилгээ
  7. Дорнод аймаг – 73 үйлчилгээ
  8. Дорноговь аймаг – 72 үйлчилгээ
  9. Дундговь аймаг – 64 үйлчилгээ
  10. Дархан уул аймаг – 61 үйлчилгээ
  11. Орхон аймаг – 74 үйлчилгээ
  12. Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ
  13. Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ
  14. Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ
  15. Төв аймаг – 58 үйлчилгээ
  16. Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ
  17. Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ
  18. Хэнтий аймаг – 71 үйлчилгээ,
  19. Завхан аймаг – 50 үйлчилгээ
  20. Увс аймаг – 51 үйлчилгээ
  21. Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1280 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм.

Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.

“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:

  1. Төв аймаг
  2. Сэлэнгэ
  3. Орхон
  4. Дархан
  5. Хэнтий
  6. Сүхбаатар
  7. Өмнөговь
  8. Өвөрхангай
  9. Баянхонгор
  10. Говь-Алтай
  11. Ховд
  12. Увс
  13. Хөвсгөл
  14. Завхан

Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …