Хан-Уул дүүргийн 5-6 байршилд цэцэрлэгийн хүртээмж муу байна

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй.

Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ. Тус дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240м2 талбай бүхий түрээсийн байртай танилцлаа.

Энэ байранд 3 бүлэг 90 хүүхдийг хүлээн авахаар тооцож засвар үйлчилгээг эхлүүлж байна.Орон сууцны нэгдүгээр давхарт цэцэрлэг байгуулахдаа

– Оршин суугчдаас тусдаа орц гарцтай байх

– Гаднаа хүүхэд тоглох аюулгүй орчин, тоглоомын талбайтай байх

– Галын аюулгүй байдлыг хангасан байх

– Агааржуулалтын системтэй байх зэрэг шалгууруудыг тавьж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …