БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-оос хүсэв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзан, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр мөн Монгол, Солонгосын ард түмний найрамдал, нөхөрлөл өдрөөс өдөрт батжин бэхжиж байгааг тэмдэглэхийн сацуу БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-оос хүсэв.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …