Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж байна

Аялагч, жуулчдын тоо нэмэгдэх хирээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй боловч Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

7 дугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт хоногт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна. Отоглох цэг тус бүр 2 жорлонтой ба нийт 3 тн багтаамжтай, ачааллаас хамааран 3 хоноод бохироо соруулан хог хаягдлаа өдөр бүр төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хаяж байна.

Отоглох цэгт түр буудаллаж буй аялагчдын хог хаягдал, бохирыг соруулж тээвэрлэх ажлыг орон нутгийн “Хүн байгаль” ТББ хариуцан ажиллаж байна. Тус байгууллага нь аялагчдыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд аялахад нь зориулж ашиглалт хамгаалалт, арчилгаа үйлчилгээний зардалд хоногт нэг майхан барихад 5000 төгрөгийн хураамж авснаар үйл ажиллагааны зардлаа нөхөн, цэвэрлэгээ үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангагдаж байна.

Отоглох цэгүүдийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцан, аялагчдын тав тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд зориулж жорлонгийн тоог нэмэгдүүлж ашиглалтад оруулах чиглэлийг ажлыг хэсэгт үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …