Үүрэн холбооны компаниудад шалгалт хийнэ

imagesЗасгийн газрын “11-11” тусгай дугаарт хандагсдын 18 хувь нь үүрэн холбооны компаниудын үнэ тарифтай холбоотой ямар нэгэн гомдол санал байнга ирүүлэх болсонтой  холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн болон суурин телефоны оператор компаниудыг шалгахаар болжээ.

Тус хорооноос ШӨХТГ, Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагатай хамтран уг шалгалтаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж. 2004 оноос хойш харилцаа холбооны компаниудад шалгалт явуулаагүй тул энэ удаагийн шалгалтыг нэлээд нарийвчлан үнэ тариф, техник тоног төхөөрөмж, ажилчдын ур чадвар зэрэг таван чиглэлээр шалгахаар болсон байна. Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй 10 орчим компани хамрагдах ажээ.

index

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …