ШӨТХГ: Зах, худалдааны төвүүдэд төмс 1,125-2,930 төгрөгөөр худалдаалагдаж байна

Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол төмс

  • Барс зах дээр бөөний үнэ кг нь 1,125₮, жижиглэн кг нь 1,500₮,
  • Хүчит шонхор зах дээр кг нь 2,000₮,
  • Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2,930₮,
  • Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2,500₮,
  • И-март худалдааны төвд кг нь 1,580₮,
  • Номин худалдааны төв кг нь 2,499₮,
  • Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2,500₮,
  • Бокс малл худалдааны төвд кг нь 2,500₮-өөр тус тус худалдаалагдаж байна.

Ирэх жил зоорины төмс дуусаж, шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргэхээр ШӨХТГ-с бэлтгэж байгаа аж.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …