Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээн авлаа

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын сайн дурын хэсгийн төлөөлөл оролцсон юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардууллаа.

Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжинд зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар  хөрөө, үүргийн гал унтраагуур /РЛО/, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас зэрэгбагтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …