Улаанбаатар хотын зуслангийн бүсээс 100 бодгаль тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүс дэх Монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байгаа билээ. 

Энэ жилийн хувьд нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 24, 42-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс нийт 100 бодгаль тарвагыг “Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж, тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт өмнө нь тарвага нутагшиж байсан Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа. 

Мөн тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …