Ц.Гантулгабат: Прокурорын байгууллагад оюутан дадлагажуулах ажлыг УЕПГ-ын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн хэрэгжүүлэн ажиллаж байна

Хуулийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст Прокурорын байгууллагад хэрхэн дадлагажих талаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Ц.Гантулгабаттай ярилцлаа.

Хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуус хуулийн байгууллагад дадлагын ажил хийснээр тэнхимийн сургалтаар авсан онолын мэдлэгээ практиктай холбож, хууль хэрэглэх чадвар эзэмших, мэргэжлийн дадал, ур чадвар эзэмших юм. Мөн яг, аль ур чадвар дээрээ анхаарч цаашид хөгжүүлэх, сургуулиа төгсөөд хуулийн салбарт чухам аль байгууллагад ажиллах талаар практик туршлага цуглуулах өндөр ач холбогдолтой юм.

Прокурорын байгууллагад оюутан дадлагажуулах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?  

Прокурорын байгууллагад оюутан дадлагажуулах ажлыг УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн хэрэгжүүлэн ажилладаг. Ингэхдээ их дээд сургуулийн удирдлагатай оюутан дадлагажуулах асуудлаар уулзалт зохион байгуулж, тухайн сургуулиудаас ирүүлсэн санал, оюутны тоо зэргийг харгалзан үзэж нэгж прокурорын газруудад хуваарилана. Тухайн хуваарилагдсан прокурорын газрын ерөнхий прокурор, Тамгын хэлтсийн дарга нар оюутныг дадлагажуулах ажлыг удирдан зохион байгуулдаг.

Дадлага ажил хийхээр хуваарилагдсан оюутантай гэрээ байгуулж, Төрийн албаны нууцыг задруулахгүй байх баталгааг гаруулж авдаг.

Прокурорын байгууллагад дадлага хийх оюутан юуг анхаарах хэрэгтэй вэ?

Дадлагын ажил хийж буй оюутан тухайн сургуулиас батлагдсан дадлагын удирдамжийн дагуу хуваарилагдсан прокурорын газар дадлага ажлаа хийнэ. Дадлагажигч оюутан хуваарилагдсан прокурорын газрын дадлага удирдагч прокурортой байгуулсан дадлага хийх гэрээнд тусгасан үүргийг баримтлах нь зүйтэй. Ялангуяа байгууллагын дотоод журам, дадлага хийх явцад олж авсан байгууллага, хувь хүн төрийн нууцыг задруулахгүй байх, зөвшөөрөлгүйгээр хэрэг, материалтай танилцахгүй байх, гадагш гаргаж, хуулбарлахгүй байх зэрэг асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Мөн дадлага ажил хийх хугацаандаа идэвх санаачилгатай байж,  мэдлэг ур чадвараа харуулсан дадлагажигч оюутны талаар дадлага удирдагч прокурор нь тодорхойлолт бичсэнээр хувь хүний төлөвшил, ажилд хандах хандлага зэргийг үндэслэн цаашид прокурорын байгууллагад ажиллах нөөцөд авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …