Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм.

Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр дахин магадлал хийж, нэмэлт санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Мөн сургуулийн автобус, сургуулийн үдийн хоол, дүрэмт хувцасны үнийн асуудал болон өмнөх жилд мөрдөгдсөн зарим сургуулийн цагийн хязгаарлалтын зохицуулалт цаашид үйлчлэх үү гэдгийг төлөөлөгч Г.Гангамөрөн асуулаа.

Энэ хичээлийн жилд цагийн зохицуулалт зарим сургууль дээр хийгдэх бөгөөд, өмнөх жилийнхээс дөрвөн сургуулийн нөхцөл байдлыг хянаж, тодруулга хийх аж.

Мөн төлөөлөгч Ү.Оюунзул сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин өссөн үү, багшид очиж байгаа бодит цалингийн өсөлт хэд болсон бэ гэдгийг тодруулсан бол, Н.Баярчимэг төлөөлөгч коронавируст цар тахлын улмаас бий болсон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд авч буй арга хэмжээ, үр дүнгийн талаар хөндсөн юм. 

Харин Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Жуковын музейн ойролцоо байдаг ОХУ-ын өмчийн барилгын асуудлыг тодруулав. 

Цэцэрлэгийн зориулалттай тэдгээр обьектыг Монгол Улсын талд шилжүүлэн авах, улмаар зориулалтын дагуу ашиглах боломж бий эсэхийг тэрбээр тодруулахад “…Энэ талаар Гадаад харилцааны яамаар дамжуулан хэлэлцэж байгаа…” гэжг Нийслэлийн боловсролын газраас хариуллаа.  

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …