Н.Баярмөнх:Хог хаягдлын төлбөрийг хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх“Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг.

Гэр хороололд нэг хашаанд олон айл өрх амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг.”гэж ярилаа.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …