Дуучин Э. Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээв

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Төгсжаргал томилогдлоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын …