Алба хаагчид 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргалаа

Он гарсаар энэ сарын 30-ны өдрийн байдлаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж, аюулгүй болголоо.

Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Туул” голын усанд энэ сарын 29-ний 13:57 цагт суусан автомашиныг татан гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …