Ц.Ганболд: Энэ жил сайжруулсан шахмал түлшний 650 борлуулалтын цэг ажиллана

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 95 мянган тонн, мидлинг 193 мянган тонн, барьцалдуулагч 3000 тонн, 788 мянган ширхэг шуудай нөөцтэй байгааг шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван толгой түлш ХХК-тай хамтын ажиллагаагаа нягтруулан ажиллаж байна.

Нийслэлийн зүгээс түлшний нөөцлөх, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг гэдгийг дахин сануулъя.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.

Тээвэрлэлтийн хувьд 31 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Есдүгээр сарын 15-наас борлуулалт эхлүүлэхээр үйлдвэрээс нөөцлөн түлшээ тээвэрлэнэ.

Энэ жилийн хувьд 650 борлуулалтын цэг ажиллуулна. Өмнөх жилд гэрээний гүйцэтгэл нь зуун хувьтай, үүргээ амжилттай гүйцэтгэсэн 423 борлуулалтын цэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Харин 227 цэгийн борлуулагчийг шинээр сонгон шалгаруулсан гэсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …