Венецийн Олон улсын кино наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадам Итали улсын Венец хотод наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.


79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарлаа.
Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн юм.
“Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны гол дүрд М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нар тогложээ.
Энэхүү уран бүтээл нь өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …