Хүчтэй салхи, шуурганаас сэрэмжлүүлж байна

ontsoig Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байх тул иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын мэдээг тогтмол анхаарч ажил төрлөө зөв зохицуулахыг сэрэмжлүүллээ.

2013 оны 6 дугаар сарын 03-наас 6 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар, 7, 9-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хагаст бороо орно. Салхи хугацааны эх болон эцсээр зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …