Улаанбаатарт 4 хэм хүйтэн

2013 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …