С.Бямбацогт: Аравдугаар сарын 30-наас эхлэн Дархан руу шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.


Тэрбээр”Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт.

Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замаас 160 гаруй км нь хатуу хучилттай болж байна.

Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Болж өгвөл ирэх сарын 30-ныг хүртэлх хугацаанд үлдсэн 40 орчим км замыг хатуу хучилттай болгон нэг урсгал, хоёр эгнээ замыг нээгээд шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд харьцангуй ажлаа эрчимжүүлсэн.


Цементийн хомсдол үүссэнээс болж үнэ нэлээд өссөн. Дарханы замын ажил дээр цемент нийлүүлж байгаа газруудын үнэ харьцангуй тогтвортой байгаа.

Задгай цемент 280 мянган төгрөг, ууттай цемент 330 мянга орчим төгрөг байна.
Манай хоёр цементийн үйлдвэр өдөрт зургаан мянга орчим тонн цемент үйлдвэрлэдэг юм билээ. Үүнээс мянга орчим тонныг Дарханы зам дээр авч байна. Засгийн газар шуурхай шийдвэр гаргаж, цементийн импортын татварыг тодорхой хугацаагаар тэглэсэн.

Гэхдээ Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч хэвийн болсон тохиолдолд гаалийн татварыг буцаагаад нэмэх боломжтой”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …