Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг зохигчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцэхээр товлосон.

Нэхэмжлэгч Г.Ариунаагийн өмгөөлөгч С.Ялалт эрүүл мэндийн шалтгаанаар, хариуцагч “Голомт банк” ХХК шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилсон тул хэргийн материалтай танилцуулж өгнө үү гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулав.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …