Аярис Апфил хэмээх 91 настай энэ эмээ маш загварлаг нэгэн юм. Тэрээр дотоод засал чимэглэлч мэргэжилтэй бөгөөд насандаа баймгүй дэгжин хувцаслаж, цоглог амьдардаг нэгэн юм. Аярис эмээ Нью-Йорк хотноо амьдардаг. Түүний загварын тал дээр баримтлагдаг 6 зарчмыг хүргэж байна.
Хөгширчээ гэж битгий ай. Нас ахих тусмаа өнгөлөг, гэгээлэг хувцаснуудыг сонго!
Цүнх чамайг илтгэх чухал зүйлсийн нэг. Тиймээс хаана юуэд явж байгаагаа бодолцож цүнхээ сонго.
Хэн нэгэнтэй хамт явж байгаа бол түүнтэй бага ч атугай зүйлээрээ хосло.
Ямар ч эмэгтэй хүнд хүзүүний зүүлт байх ёстой. Том жижигтээ биш хэр өвөрмөц, дэгжин байх нь хамгийн чухал.
Улаан өнгийн хувцас өмсөхөөр сонгосон л бол тайзан дээр яваа мэт өөртөө итгэлтэй алх. Тод өнгийн хувцас өмсчихөөд үлбэгэр харагдах нь хамгийн тэнэг байдаг.
Өнгөний зохицол маш дээд зэргийн бахй ёстой.