Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтооосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт 11-р сарын 30-ны өдөр Япон Улсын “NHК Hall” концертын танхимд болж өндөрлөлөө.
Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Улсын Филармонийн Морин хуурын чуулгын аялан тоглолтын анхны тайз болох “NHK Hall” нь Япон Улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг юм.
Энэ нь “NHK Hall”-д Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна.
Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн айлчлан тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцсон байна.
Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд “Монгол Улсын Соёлын элч”- ээр томилсон.
Ташрамд дурдахад, 2021 оны долдугаар сард болж өнгөрсөн хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр 2022 оныг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, улмаар 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд бүтэн жилийн турш улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулсан юм.