Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 хүнийг баривчилсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана.

Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.

Б.Ганхуяг ажиллах хугацаандаа өөрт давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байгаа” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …