Арван таван жилийн түүхтэй АТГ арай ч “таамгаараа” нэр зарлаагүй байлгүй дээ…

Улсын жилийн төсвөөс хоёр дахин илүү хэмжээнд хүрэхүйц өртөг бүхий “нүүрсийг” эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан “хулгайлсан” нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг иргэд олон нийтээс шаардаж, 12 дах өдрөө Сүхбаатарын талбай дээр жагсаж байна.

Иргэдийн тавьсан дээрх шаардлагатай холбогдуулан Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаагаа идэвхжүүлж, нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьсон.

Тэгвэл АТГ-аас өчигдөр нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайтай холбогдуулан нэрийг нь зарласан. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэй гэж үзэхгүй, зөвхөн сэжигтэн гэж үзэх үндэслэлтэйг онцолсон.

Үүний дараа нэр “нүүрсний хулгайд” нэр нь холбогдсон УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, өөрсдөө мэдээгүй, нэг ч удаа хууль хяналтын байгууллагаас яриагүй, зарим нь нүүрс гэж юу байдгийг мэдэхгүй шахуу зүйл ярив.

Сошиал орчинд янз бүрийн л хэлэлцүүлэг өрнөж байна. Хууль хяналтын байгууллага төрийн гурван өндөрлөгийн захиа заавраар “Нүүрсний хулгайчид”-ийн нэрсийг зарласан байж болох уу гэх асуудал олны дунд цайны яриа болж өрнөж байна.

Гэхдээ бид хараат бус хууль шүүхийн байгууллагадаа итгэнэ. Байгуулагдаад 15 жилийн нүүрийг үзэж байгаа АТГ зүгээр л бусдыг хэн нэгний заавраар нүүрсний хулгайд огт хамааралгүй, бүр нүүрс гэж юу байдгийг мэдэхгүй шахуу хүмүүсийн нэрсийг “нүүрсний хулгайд” холбогдуулан зарлачихлаа гэдэгт би хувьдаа огт итгэхгүй. Мэргэжлийн хууль хяналтын байгууллагын хувь тэдэнд шалгах, тогтоох, холбох, сэжиглэх, яллах үндэслэл байсан болоод л зарласан гэдэгт харин итгэнэ.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …