Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр охин мэндэлжээ

Налайх дүүргийн  Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа “Гурван ихэр” үрсийг эсэн мэнд амаржуулжээ. 

Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ.

Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлсэн байна.

Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охидыг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …