Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан бол өнөөдрөөс төлж эхэлнэ

Цар тахлын хуулийн дагуу орон сууцны 8 болон 6 хувийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 30 сар хойшлуулж ирсэн.

Үндсэндээ, банкууд 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр Цар тахлын хуулийн үйлчлэл бүрэн дууссан бөгөөд дахин сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.

Иймд, 8 болон 6 хувийн орон сууцны зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд өнөөдрөөс сар бүрийн төлбөрөө төлж эхэлнэ.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …