Шатахуун импортлогч компаниуд ШӨХТГ-т торгууль төлөхгүй

images“Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-иуд өнгөрсөн онд үгсэн хуйвалдаж зохиомлоор шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж үүнээсээ 12 тэрбум төгрөгийн ашиг олж иргэдийг хохироосон хэмээн ШӨХТГ үзэж тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байсан билээ.

Тэгвэл ШӨХТГ-аас гаргасан эл шийдвэрийг шатахуун импортлогч компаниуд хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсаны дагуу холбогдох захиргааны хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, ШӨХТГ-ын 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн  есдүгээр тогтоолын “Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-иудад холбогдох хэсгүүдийг илт хууль бус хэмээн нэхэмжлэл гаргасныг хүлээн авсан билээ.

Харин энэхүү шүүхийн шийдвэр, магадлалыг ШӨХТГ-аас  зөвшөөрөхгүй  гэж үзээд хяналтын журмаар гомдол гарган, гомдлыг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр хянан хэлэлцээд Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан магадлалыг хэвээр үлдээж, ШӨХТГ-ын хяналтын гомдлыг хангаагүй байна гэж үзжээ.

index

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …