“20К” клуб: Гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл бидэнд ус агаар мэт хэрэгтэй байсан байна

“20К” клубынхан Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн гамшгаас хамгаалах анхан шатны сургалтад хамрагдлаа.

Цахим орчинд 20.000-аас дээш дагагчтай, нийгэмд танигдсан залуусын нэгдэл “20К” клуб байгуулагдаад 9 жил болж байгаа бөгөөд уг клубээс нийгэмд чиглэсэн нэлээдгүй ажил арга хэмжээг зохион байгуулдаг байна.

“20К” клубийн залуус амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гамшгаас хамгаалах мэдлэг мэдээллээ дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд хүсэлт тавьснаар тус төвийн утаат орчноос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, гал унтраах сургалт, дадлагын танхимуудад онолын болон дадлагын сургалтад идэвхтэй оролцож анхан шатны мэдлэгийг авлаа.

“20К” клубийн тэргүүн Г.Энхболд “Бид өнөөдөр маш хэрэгтэй сургалтад хамрагдлаа. Гамшиг ослын талаар мэддэг, чадна гэж боддог байсан энгийн нэгэн бодол үйлдлүүд энд ирээд эсрэгээрээ болж, цоо шинэ сургалт мэдээллийг олж авсандаа баяртай байна. Гэр бүл, үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, иргэдийг болзошгүй аюул осолд өртөхөд бид зайлшгүй анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй л байх ёстойг ойлголоо. Манай клубийн зүгээс нийгэмд хандан явуулсан 80 гаруй ажлуудаас өнөөдрийн сургалтыг хамгийн чухал арга хэмжээ боллоо хэмээн манай клубийнхэн маань онцолж байгааг онцгойлон дурдмаар байна, та бүхэнтэй цаашид олон сайхан ажлуудыг хамтран зохион байгуулах болно” гэв.

Сургалтын үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийн алба хаагчдын өндрөөс аврах дадлага, сургуулилттай танилцав.

“20К” клубийн залуус ард иргэдийг гамшгийн үеийн анхан шатны мэдлэг олгох сургалтад идэвхтэй хамрагдаж байхыг уриалсан юм.

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …