Х.Нямбаатар:Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гаригт фэйсбүүк компанид явуулах гэж байгаа.
Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон.

Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хоригт оруулж, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн мэйлүүд явуулсан.
Би Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна. Хоёрт, надаас уучлалт гуй гэдэг зүйлийг хэлнэ. Уулзсан бүх протокол, бичлэгийг хавсаргана. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана”гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нүүрсний хэрэг Сүхбаатар дүүргийн шүүх дээр хуваариалагдаад 10 хонож байна

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …