ШӨХТГ-ын даргаар Ц. Уртнасан томилогджээ

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Цэвээнжавын Уртнасан томилогджээ.

 Тэрээр эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч бөгөөд өмнө нь Улс, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, НЗДТГ-т Тамгын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Төрийн тусгай болон захиргааны албан хаагчаар тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч аж.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …