Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэллээ

Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон.

Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар  транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна.

Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт ийнхүү бодит биеллээ олсоор байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …