Хөгжлийн банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг түр завсарлалаа

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагт эхэллээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм.

Тэгвэл  нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс  татгалзах хүсэлтийг гаргасан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 13.30 цаг хүртэл завсарлалаа.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …